Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр /2025.03.18/ тус улсыг зорилоо.
Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдлээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна.
Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00