НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 69 дүгээр чуулганд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Тус чуулганаар Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн 30 жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид баримтлах улс төрийн тунхаглалыг баталжээ.
Чуулганд 180 гаруй орны нийт 12 мянга гаруй төлөөлөгчид оролцож, 270 орчим дагалдах арга хэмжээг зохион байгуулж байна.
Манай улсын төлөөлөгчид тэргүүн хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэг, эмэгтэйчүүд, охидын хүчирхийллийн эсрэг бүлгээс зохион байгуулсан өндөр түвшний арга хэмжээ, дугуй ширээний уулзалтад үг хэлж оролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.