СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-17

Д.Амарбаясгалан: Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол түмэн өнтэй өвлийг давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзах, ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажил өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд та бүхнээр дамжин, иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их. Мөн

УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, миний бие хангай, баруун, зүүн, говь, төвийн бүсэд ажиллаж, хуульчид, малчид хоршоологчид, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм. Хөдөө хот хамтдаа хөгжих ёстой. Гэтэл эрүүл мэнд боловсролын хүртээмж, дэд бүтэц, худалдаа, бизнес эрхлэх боломж нөхцөл ялгаатай хэвээр байна. Энэ асуудал хууль төсвийн бодлогын эхэнд байвал зохино. Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж хязгаарлагдмал байна. Тэднийг эрвийх дэрвийхээрээ дэмжих учиртай. Цаашид гадаад зах зээлд нэвтрэхийн тулд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд чухал. Бид өмнө нь 10 парк байгуулахаар шийдвэрлэсэн ч ажил болоогүй. Одоо ухралтгүй хийнэ, энэ тал дээрх хууль тогтоомжид тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Цаашлаад тэгш хүртээмжтэй боловсролыг эн тэнцүү авч үзэх ёстой байна. Аймаг, сумдаар явж ажиллахад Интернэтийн хурд муу, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь бидний шийдэх асуудал юм.

Гэр хорооллыг дахин төвлөлөх асуудал ч улмаар тавигдана. Хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх хувилбарыг сонгоорой гэж орон нутгийн иргэд хэлж байсныг анхааралдаа авахыг хүсэж байсан юм. 

. Дараах онцлох чиглэлээр хаврын чуулганд анхаарч ажиллана.

  • УИХ хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллана. 14 мега төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин. Геополитикийн ярвигтай энэ үед УИХ нь төрийн тогтвортой байдлыг хангаж, институт хоорондын уялдаа холбоог дэмжиж, зөв хандлагаар манлайлмаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад зургаан сарын нүүрийг үзэж байна. . Элчин сайд нартай хийсэн уулзалтаар, бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлсээр байна.
  • Хүн төвтэй хууль зүйн бодлогыг Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилснөөр хийнэ. Хуулийн төвд хүн байх ёстой. Хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллана. Хууль ба журмын цогц харилцаа алдагдсанаар хууль биш журам ноёлж байна. Авлига, хүнд суртал гаарах хөрсийг тавьсаар байна.
  • Иргэн чинээлэг бол улс чинээлэг. Чинээлэг иргэд, малчид бий болмоор байна. Гэтэл давамгай нь зах зээлд хүч түрэх үзэгдэл газар авч байна. Тэдэнд оногдуулах хариуцлага үр нөлөөгүй байна. Монополтой тэмцэх эрх зүйн орчин бүр хойно шүүхээр л шийдэгддэг сул талтай. 133 албан ёсны монопол байгаагаас 13 нь л Монополийн эсрэг газарт хамаарч байна. Ухаалаг бус зохицуулалт нь үнэ өсөх, хөөрөгдөх хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ.
  • Эрчим хүчний салбар хуулиар биш 800 гаруй дүрэм журмаар зохицуулагдаж байгаа нь эрчим хүчний шинэчлэлд тээг болж байна. . Өрсөлдөөнт тогтолцоог нэвтрүүлэх нь цаашид цахилгаан экспортлох суурь болно.
  • Чуулганы завсарлагааны үеэр татварын шинэчлэлийн хүрээнд олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Татварын тогтвортой орчинг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүй, тодорхойгүй байдал үүсгэж байна. Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн онцлогт уялдуулах, жижиг том бизнес зэрэгцэн өргөжих чиглэлд аваачна. Зарим татварыг олон улсын хэмжээнд очтол бууруулах хэрэгтэй.
  • Нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой болгомоор байна. Стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих механизм дутмаг, ойлголцлын зөрүү их байна. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудлыг шинэ түвшинд гаргаж байж 14 мега төслөө хэрэгжүүлнэ. 6689 стандартын хэрэгжилт хүлээлтэд нийцэхгүй байна.

УИХ-ын тогтоолоор хаврын ээлжит чуулганаар хийх хяналт шалгалтын цаглаврыг баталсан. Арав гаруй хууль тогтоомжид үнэлгээ хийхээр байна. Нэг талаас Иргэдийн төлөөлөл болсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэн ч байж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. Эрхэм гишүүд ээ, шинэ парламент тангараг өргөөд 250 гаруй хонож байна. Хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bymba ragchaa
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Muu novsh

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.