СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 67 мандатад нөхөн сонгууль явуулна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь” баталсан.

Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл 2025 оны 4 дүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх шаардлагатай.

Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх мэдээллийг улс төрийн намуудад албан бичгээр хүргүүлсэн юм.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай ЭНД ДАРЖ танилцана уу.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явуулах судалгааг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийтэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.