СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгожата Кидава-Блоньска бараалхжээ.

Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэгтэй гэдэгт санал нэгджээ. Мөн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах эрмэлзлээ нотолсон байна.

Төрийн айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, геологи, палеонтологи, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа бүх талаар гүнзгийрэн бэхжиж байгаагийн тод илэрхийлэл гэдгийг онцолжээ.

Польшийн парламентын Сенат нь 100 гишүүнтэй бөгөөд гишүүд нь мажоритар тогтолцоогоор дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог.Сенат нь Сеймээс баталсан хуулийг хянан шалгаж, хүлээн авах, өөрчлөлт оруулах эсвэл буцаах тогтоол гаргах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэггүй юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.