™ watch d|

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо бохир хальж, ариутгаж байна

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. “Опен хаус” ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна.



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

гийчин
19 цагийн өмнө
116.206.83.106

Баясгалангийн бариулсан ширэнгэн хорооллын ачааллаас болж байгаа.Зальтай юмнууд 1 байрыг 2-3 хүнд давхардуулан худалдаж ард олныг хохируулж, ардын хүүхдийн сургуулийг хүртэл заримд нь бэлэглэж, нөгөөд нь худалдаж явдаг зальтай цөөврүүд юм байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.