"УИХ тар-Ард түмний санал асуулга" сэдвээр Иргэдийн эв эе хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.
Иргэдийн эв эе хөдөлгөөний төлөөлөл:
-УИХ уран олборлох гэрээг байгуулсныг бид эсэргүүцэж байна. Тиймээс үүний эсрэг тэмцэнэ. Иргэний хөдөлгөөний байгууллагууд маш олон жил төрийн хариуцлагатай байдлыг бий болгох гэж тэмцэж ирсэн. Гэтэл биднийг “гудамжны халтрууд” мэтээр үгүйсгэж ирлээ. Энэ хүмүүсийн зүрх сэтгэл үр хүүхэд, эх нутаг, газар шорооныхоо төлөө, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө цохилж байгаа юм шүү. Тиймээс орон даяараа нэгдэж, гуравдугаар сарын 25-ныг Монгол Улсын сэргэн мандалтын өдөр болгоцгооё. Энэ өдөр бид жагсаал зохион байгуулна.
Монголын эко нэгдлийн төлөөлөл:
-Монголчууд хамгийн гол нь газар шороо, байгаль эхээ хордуулахын эсрэг хамгаалахын төлөө гуравдугаар сарын 25-ны өдөр нэгдэж буйгаа илэрхийлж байна. Яагаад гэхээр уран олборлох гэрээг бид эсэргүүцэж байгаа. Хууль бус гэрээ. Энэ гэрээ бол авлигын гэрээ. Уран олборлох авлигын гэрээг байгуулснаараа энэ УИХ чадамжгүй гэдгээ харуулчихлаа. УИХ яагаад ард түмнийхээ үгийг сонсохоо байчихсан юм бэ. Сүүлийн гучаад жил улстөрчид ард түмнийхээ үгийг сонсохоо байсан нь ураны гэрээнээс харагдаж байгаа. Тиймээс бид гуравдугаар сарын 25-ныг Монгол Улсын сэргэн мандалтын өдөр болгож, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна. Уран олборлох төслийг хэрэгжүүлэх эсэх талаар ард түмний санал асуулга явуулах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.