Ромын пап Францис ирэх саруудад Умард Солонгост айлчлах тухай мэдээллийн эх сурвалжууд дамжуулж байсан. Тэгвэл Ватиканы зүгээс Францис пап ирэх 2019 оны хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмирт улсын Абу Даби хотод түүхэн айлчлал хийнэ гэжээ.
Дэлхийн Католик сүм хийдийн тэргүүн Францис папын Исламын шашинтай улсад хийх айлчлал хоёрдугаар сарын 2-5-ны хооронд үргэлжлэх юм байна. Угсаа залгамжлах хунтайж Шейх Мохамед бин Зайед аль Нахъяан урилга хүргүүлснийг Ромын пап хүлээж авчээ.
“Энэ бол шашин хоорондын харилцаа тогтоох, энх тайвныг бэлгэдсэн маш чухал үйл явдал” гэж Ватиканы төлөөлөгч мэдэгдсэн байна. Урьд өмнө Францис пап Исламын шашинтай орнуудаас Египет, Ливан улсуудад зочилжээ.
Арабын Нэгдсэн Эмирт улсад 2016 оны байдлаар 900,000 Христийн шашинтан амьдарч байна. Филиппин, Энэтхэгээс цагаачлан ирэгсэд ихэвчлэн Католик шашинтай байдаг аж. Тэдэнд зориулсан 10 гаруй сүм байгаа юм.
Арабын булангийн Катар, Оман, Бахрейн, Кувэйт, Суадын Араб зэрэг исламын шашинтай улс орнуудад Католик шашинтнууд амьдарсаар байгаа юм. 81 настай Францис папын ирэх оны айлчлалын төлөвлөгөөнд Марокка, Япон улсууд мөн багтаж байна.
Эх сурвалж: www.reuters.com