СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүгд найрамдах Чех улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн сайд Марек Виборн албаны бусад төлөөлөгчдийн хамт хүлээн авч, уулзжээ.

Талууд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр талт хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн баазыг ашиглаж, чехийн дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэн гуравдагч зах зээлд хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Мөн түүнчлэн мал эмнэлэг, малын удмын сан, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин бэлтгэх, төрөөс хувийн хэвшлийг бодлогоор дэмжих зэрэг сэдвийг хөндөж, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.