СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-12

🔴Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг хаврын чуулганы эхэнд батална

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 цагийн өмнө

Засгийн газрын шийдвэрийн талаар танилцууллаа.

Уул уурхайн сайд Ц.Туваан:

-Багагүй хугацаанд, олны анхааралд орсон асуудал болох. Уг шийдвэр араасаа шууд болон дам утгаараа эерэг үр дүн авчирна. Нүүрсний үнэ унаж байгаа, улсын төсөв дээрх нүүрсний орлого тасалдах эрсдэл үүссэн энэ үед уг шийдвэр гарсан нь чухал. Компани хооронд гэрээ хийгдсэнээр нэмж 5 сая тонн борлуулах боломж бүрдэнэ.

Хил холболтын төмөр замын асуудал ганцхан тус боомт дээр биш . Мөн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараагийн том төслийг эхлүүлэх боломж бүрдсэн. .

Монгол Улс 2022 оноос биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энэ нь дунджаар 3-4 сарын дараа тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг. Яг өнөөдрийн байдлаар он гарснаас хойш 12,4 сая тонн нүүрс экспортлогджээ. Нүүрсний үнэ буурсан, давагдашгүй, тооцоолоогүй хүчин зүйлтэй холбоотой буюу дэлхийн худалдааны асуудал болох АНУ-ын ерөнхийлөгч Трампын тарифын шийдвэртэй холбоотой хүндрэл үүссэн. Гэхдээ өнөөдрийн хурлаар хэлэлцээд төсөв тодотгох хэмжээнд биш хэмээн үзсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.