СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-12

🔴Б.Дэлгэрсайхан: Ачаа тээврийн урсгалаа саадгүй явуулах талаар Хятад улсын Төмөр замын корпорацитай тохиролцсон

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 цагийн өмнө

БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улсын импортын ачааны чингэлгүүд 85-90 хонож хил гарч байна. Энэ асуудалд ямар зохицуулалт хийж байгаа талаар мөн Орос, Хятадын төмөр замын ачаа тээврийн урсгал, өнөөдрийн тулгамдаж байгаа асуудалд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дараах хариултыг өглөө.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 

-Монгол Улсад 12 орны 200 гаруй төмөр замын төлөөлөгч нар ачаа тээвэр, ачих ачааны хэмжээг тохирч байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын олон улсын гэрээг баталсны дараа боомтын хил холболтын ажил эхэлнэ. Үүнтэй уялдуулж нүүрсний экспорт нэмэгдэх хандлага байна.

Манай хоёр хөрш орон транзит тээврийн ачаа явуулах нь манай улсын эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Ямар нэр төрлийн хэчнээн хэмжээний ачаа явуулахаа харилцан тохиролцоно. Оросын талаас тулгасан зүйл байхгүй. 

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү салаа зам тавих зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар өгсөн. Замын ажил дөрөвдүгээр сард эхэлж, наймдугаар сар гэхэд дуусна гэж тооцож байгаа. Хөшигийн хөндий рүү салаа зам тавьснаар Нийслэлд байгаа ачааг ангилж гаргана. Шувуун фабрик тосгон руу аюултай ачаа буюу нефть бүтээгдэхүүний агуулах зэргийг хотоос гаргах шат дараатай арга хэмжээ авна.

Өнгөрсөн жил Улаанбаатар төмөр зам 37 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ жил зам засварын ажил сайн явбал 40 сая тонн ачаа гарах боломжтой гэж үзэж байгаа.

Мөн олон жил гацаж ирсэн БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрч буй ачааны чингэлгүүдийн асуудлыг шийдэхийн тулд , Замын-Үүдийн терминал руу олон нарийн замаар орж ирдэг ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжийг ярилцсан. Хоёр улсын Засгийн газар тохиролцож байж зөвшөөрөл өгнө. Бид уг асуудлыг шийдвэрлэж чадвал . Хятадын талаас "Эрээн хотын замын багтаамж бага учраас Замын-Үүдийн нарийн царигийг нэмэгдүүлбэл хоногт арван галт тэрэг оруулах боломжтой. Тэгвэл Тяньжин боомтод ачааны чингэлгүүд гацахгүй" гэдгийг харилцан ярилцаж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би
32 минутын өмнө
116.206.83.106

Шанд хүртэл нарийн зам тавтчих

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.