СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-03-12

“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 цагийн өмнө

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног бүтээжээ. Тайланд улсын Бангкок хотноо 2025 оны 2-р сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээлтээ хийж, Италийн Рома, Японы Токио зэрэг хотуудад үзүүлэх урилга хүлээн авсан байна.

Малчид жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, уламжлалт соёл, ахуйг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг. Өвөлдөө -40, зундаа +40 хэмд уламжлалт аж ахуйгаа сайн дураар эрхэлж, өв соёлыг хадгалж байна.

Амьдарч буй буйдхан газартаа тэд эзэн сууж, нийгмийн үйлчилгээг хотын иргэд шиг хүртэж чадахгүй байгаа нь дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчдийн хамгийн том бэрхшээл болон хувирчээ. Ялангуяа хүн, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд гол хүндрэл үүсч байна.

Монгол малчдын амьдрал ахуйг олон улсад таниулах зорилгоор “Deaf Nomads” эхлүүлсэн. Уг киногоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрх, уур амьсгалын өөрчлөлт малчдад ямар нөлөө үзүүлж байна, нүүдэлчин соёл гэсэн гурван сэдвийг хөнджээ.

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшны хамтарсан энэ төсөл цааш үргэлжилж, малчны хөдөлмөр эрхэлж буй сонсголын бэрхшээлтэй малчин өрхүүдийг малжуулах, 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсгээр эсвэл дохионы хэлмэрчтэйгээр төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг шууд хүргэдэг сувгийг байгуулахаар зорьж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.