СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хурандаа З.Төрмандахыг батлан даалтад гаргаж нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглов

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 цагийн өмнө

“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Төрмандахыг ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас удирдаж байсан компанийнх нь ажилтнуудын хамт өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр З.Төрмандахын эрүүл мэндийн шалтгааныг нь үндэслэн батлан даалтад өгөх захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Санжидмаа гаргалаа.

“Тус шүүхэд өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын гаргасан яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн хэлэлцээд яллагдагч нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж гэсэн оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө. Прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэж дээрх шүүгч гаргасан шийдвэрийнхээ талаар бичсэн тоймдоо тодотгосон юм.

“М-Си-Эс холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай, эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал хэмээн улсын бүртгэлд бүртгэсэн “М-Армор” компанийн ажилтнуудыг тагнуулын байгууллагаас шалгаж буй. Тодруулбал, “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, тус компанийн Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, тус албаны мэргэжилтэн Г.Гандалай, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс болон дээрх хурандаа З.Төрмандахыг Эрүүгийн хуулийн 19.11-1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон цагдан хорьсон. Тэднээс ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар З.Төрмандахыг батлан даалтад гаргасан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.