СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
18 цагийн өмнө

Италийн Турин хотод эхэлсэн Тусгай Олимпын Өвлийн наадмын нээлтийн дараа “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлэг боллоо. 

Энэ хэлэлцүүлгийн хөтлөгчөөр Монголын Тусгай Олимпын хорооны гишүүн, Дэлхийн Тусгай Олимпын элч Б.Ерөөлт ажиллаж, Соёл,спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин илтгэл тавьсан юм. Илтгэлд “Монгол улсад хүртээмжтэй нийгмийг бий болгоход тулгарч буй асуудал” болон хийж хэрэгжүүлсэн ажил, хийхээр төлөвлөж буй ажлууд дурьдагджээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Монгол  улсад оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн нэгдсэн судалгааг ангилал тус бүрээр хийх, төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх, иргэний нийгэм хувь хүмүүсийн тогтвортой хамтын ажиллагааны загварыг гаргах, олон улсын туршлага судлах, спортын клуб, баг тамирчдыг спортын мэдлэгтэй болгох зэрэг олон чухал санаачлагыг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал нь боловсрол юм. Ийм учраас тусгай Олимп өнөөдрийг хүртэл дэлхийн 148 орны 30 мянган сургуульд амжилттай хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөтгөж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж, утгаар нь Хүмүүнлэгийн Хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргаж, үүнд нь Монгол Улс манлайлан оролцож байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.