СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-11

ХӨСҮТ: Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
18 цагийн өмнө

Менингококкт халдварын нэг тохиолдол 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байгаа аж. Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг байна. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.