СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-11

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
21 цагийн өмнө

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Тус хүүхэд 2025 оны 03-р сарын 01-04-ны өдрүүдэд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна.

Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.