Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ долоо хоногийн пүрэв гарагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр болжээ.
Д.Янжинхорлоог бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, үл хөдлөх хөрөнгийн улсын байцаагч Г.Өлзийбаяр, Г.Ичинхорлоо нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэднийг бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгасан байна. Тодруулбал, Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн цагдаагийн байгууллага удаан хугацаанд шалгажээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хайран сайхан сургуулийн минь нэр