СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-11

УИХ-ын гишүүн Э.Батшугар Европын Комиссын ОУ-ын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэнг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр /2025.03.11/ Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын Дижитал дэд бүтэц буюу Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзжээ. 

Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувей Европын холбооноос төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийллээ. Тэрбээр, Европын холбоо нь Монгол Улсыг Төв Азийн (CA) дижитал санаачлагын хиймэл дагуулын холболтын төсөлд хамруулах санал тавьж байна. Энэхүү санаачилгыг Европын хөрөнгө оруулалтын банк (EIB)-тай хамтран санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын хамгийн олон хүн амыг интернетийн сүлжээнд холбосноор хөдөө орон нутагт сүлжээний үндсэн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар оператор компаниудад сүлжээгээ өргөтгөх боломжийг бүрдүүлэх юм.  Мөн  Монгол Улс аюулгүй, олон улсын холболттой дэд бүтэцтэй болно. Энэхүү сүлжээг бүрдүүлсэнээр хөдөө аж ахуйн менежмент, уул уурхай, газрын тос, байгалийн хий, цахим боловсрол, телемедицин зэрэг олон салбарт өргөн ашиглах боломжтой гэх зэргээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн Э.Батшугар, энэхүү төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, бусад улс орнуудад хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцах хүсэлттэй байна гэв. Мөн тэрбээр энэ салбарын Монгол Улсын хууль эрх зүй, бодлогын орчин, УИХ-аас баримталж буй байр суурийг танилцуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.