Мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд аварга цолтойгоор анхны башёдоо барилдаж буй 74 дэх Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн болон мөн анхны башёдоо хүч үзэж буй түүний үеэл дүү буюу Д.Сэржбүдээ начны хүү Тэнросей С.Лувсангомбо сумо бөх дэх анхны даваагаа авлаа.
Сумо бөхийн 74 дэх Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн эхний өдөр өвдөг шороодоод байсан бол өчигдөр буюу башёгийн хоёр дахь өдөр маэгашира 1-т эрэмбэлэгдэж буй Вакатакакагегаар эхний даваагаа авлаа.
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /1-1/ - Маэгашира /1/ Вакатакакаге /0-2/
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн /1-1/ - Озеки Оносато /2-0/
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан /1-1/ - Секиваке Дайейшо /1-1/
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /1-1/- Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-2/
Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн /2-0/ - Маэгашира /11/ Мидорифүжи /1-1/
Жич: давсан бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.