СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-11

🔴LIVE: Түймэрт 38 гэр, 3706 бог мал өртжээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

Зүүн аймгуудын түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийв.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

-Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Нийтдээ 170 мянган га талбай түймэр өртөөд байна. байна. Хохирлыг тогтоох ажил үргэлжлэн явагдаж байна. 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгуулсан. 

Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж, ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс болон аймаг, орон нутгийн удирдлагууд газар дээр нь ажиллана.

Мөн

Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан "Шарга бороо-2" экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж, нойтон цас хоёр цаг оруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын байдлаар зүүн аймгийн нутгуудад салхитай, Сүхбаатар аймагт бага зэрэг хур тунадастай байна. Учир нь салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой. Энэ төрлийн түймрийг хүний оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг. 

Тиймээс хөдөө орон нутагт зорчих иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, амьдарч буй иргэд, мөн нийслэлийн иргэд ч түймэр гарч болзошгүй жижиг гэлтгүй зүйлд онцгойлон сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.