СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүлжээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
22 цагийн өмнө

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүллээ. Нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хийх юм.

 

Хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд дараах зөрчлийг арилгуулна. Тодруулбал, 

  • Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хашаа, хайс, байгууламж;
  • Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;
  • Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;
  • Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;
  • Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;
  • Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;
  • Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;
  • Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;
  • Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;
  • Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;
  • Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;
  • Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;
  • Гадна фасад, засвар үйлчилгээ;
  • Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалт хийхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
22 цагийн өмнө
116.206.83.106

Гүүрний шатнуудыг ялангуяа Арслантай гүүрний шат, Натурын гүүрний шат 3 -р хороололын дэлгүүрийн урьд дахь замуудын явган хүний зам дээр дурдсан зам,шатнуудыг янзлаж хүмүүсийн ая тухтай явахад анхаарч засч засварлаж өгнө,үү

зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

УГААСАА НУРАНГА ЮМНЫ ҮЗЭМЖИЙГ ЯАЖ Ч САЙЖРУУЛААД НЭМЭРГҮЙ. ОВООЛСОН ЦЕМЕНТ Л БАЙГАА БИЗ ДЭЭ ХОТЫН ТӨВИЙН,40,50 МЯНГАТЫН ОРЦУУДЫН ШАЛ НЬ ЦӨМӨРЧ УНАСАН БАЙХАД ЕР ЯНЗЛАН ГЭЖ БАЙХГҮЙ. ХАЛТАР ДААГА ШИГ БУЮУ ДАЙНЫ ДАРААХИ НУРАНГА ШИГ. БАС ТЭГЭЭД СОЁЛЫН ӨВ ГЭЭД БАЙГАА ЮМАА.

зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

УГААСАА НУРАНГА ЮМНЫ ҮЗЭМЖИЙГ ЯАЖ Ч САЙЖРУУЛААД НЭМЭРГҮЙ. ОВООЛСОН ЦЕМЕНТ Л БАЙГАА БИЗ ДЭЭ ХОТЫН ТӨВИЙН,40,50 МЯНГАТЫН ОРЦУУДЫН ШАЛ НЬ ЦӨМӨРЧ УНАСАН БАЙХАД ЕР ЯНЗЛАН ГЭЖ БАЙХГҮЙ. ХАЛТАР ДААГА ШИГ БУЮУ ДАЙНЫ ДАРААХИ НУРАНГА ШИГ. БАС ТЭГЭЭД СОЁЛЫН ӨВ ГЭЭД БАЙГАА ЮМАА.

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

СӨХ-ИЙН ХУУЛИА ГАРГААД МӨРДӨӨЧЭЭ. АЛБАН ЦАРАЙТАЙ ХЭДЭН ШАВАР ШИГ ХҮҮХНҮҮД

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

СӨХ-ИЙН ХУУЛИА ГАРГААД МӨРДӨӨЧЭЭ. АЛБАН ЦАРАЙТАЙ ХЭДЭН ШАВАР ШИГ ХҮҮХНҮҮД

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

З-р хорооллын дэлгүүрүүд явган хүний зам руу өргөтгөл хийсэн байгаа бас явган хүний зам дээр задгай худалгаа хтйдгийг болиулж өгөөрэй. Орон сууцны нэг давхарын өргөтгөгүүлээд замбараагүй болсон энэ асуудлыг бас нэн мөр хот даяр шийдэж өгнө үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.