ЦУОШГ-аас Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж, нойтон цас хоёр цаг оржээ. Өглөөний 8:00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас оржээ. Цаг агаарт нөлөөлөх ажлыг Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.