СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн дүүргүүд цас мөсөө цэвэрлэж, авто болон явган замууд дээр давс, хайрга цацаж хоножээ

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
23 цагийн өмнө

Өчигдрөөс /2025.03.10/ эхэлсэн цасны улмаас нийслэл хотод бүхэлдээ цасан бүрхүүл тогтоод байна. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд урд шөнө нийтийн эзэмшлийн зам талбайдыг цэвэрлэж, автозамууд дээр давс, хайрга цацаж байна.

Тодруулбал, БГД-ийн хэмжээнд ИТА 18, зам талбайн үйлчлэгч 159, жолооч, ачигч 19, нийт 196 хүний бүрэлдэхүүнтэй, 16 машин, 9 механизм, 39 бичил гар төхөөрөмжтэй, авто замын зорчих хэсэг болон явган замын цас, мөсний цэвэрлэгээг тогтмол хийж байна.

“Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй тусгай 3 техник, зам шүүрдэгч 2 гар төхөөрөмжөөр 280.000 ам.метр авто зам болон явган зам, замын нуухны цасыг цэвэрлэж байна.

Тус дүүрэгт хог тээврийн үйлчилгээнд 10 машин, 23 ачигч, 10 жолооч ажиллаж 8 тонн давс, 5.5 тонн бодис, 48 метр.куб хайрга, элсний үлдэгдэлтэй цэвэрлэгээ үргэлжилж байна.

СБД-ийн хэмжээнд 370.000 ам.метр зам талбайд цэвэрлэгээ, үйлчилгээний 4 байгууллагын 119 талбайн үйлчлэгч 5 техник хэрэгсэл, 16 цас үлээгч төхөөрөмж ашиглан авто болон явган замын цэвэрлэгээг хийж зам талбайд 16 тонн бодис цацжээ. Өнөөдрийн байдлаар 154 тонн давс, 163 тонн бодис, 10 метр.куб дайргын үлдэгдэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн нийт 643,872 ам метр зам талбайг зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын 309 зам талбайн үйлчлэгч 33 тусгай зориулалтын техник, 15 гар төхөөрөмж, цас үлээгчтэйгээр цэвэрлэж, 19.5 тонн давс, 19.5 тонн бодис, 20 тонн дайрга цацаад байна. Дүүргийн хэмжээнд 278,5 тонн давс, 283,2 тонн бодис, 82 тонн дайрганы үлдэгдэлтэй байна.

Харин БЗД-ийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага 22 техник хэрэгсэлтэйгээр 245 хүний бүрэлдэхүүнтэй өглөөний 06:00 цагаас эхлэн гудамж, зам талбайг цэвэрлэлээ. Авто замын өгсүүр уруу, тойрог хэсгүүдэд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 30 тонн давс цацжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.