СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

П.Батчулуунд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгагдан 2.6 жилийн ялаар шийтгэгдсэн П.Батчулуун давж заалдана. 

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон 2.6 жилийн ял оноосон. Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, шүүх хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.