СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхлэв

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэлжээ.

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодруулав.

Тэрбээр “Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана байрлуулалтын ажил эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэв

“Моннис инженеринг” ХХК-ийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр “Барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуурууд нь Франц улсаас тавдугаар сар гэхэд тээвэрлэгдэж дуусна. . Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барина. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Франц улсын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг аван ажиллаж байна”

бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.