СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-10

🔴LIVE: Угаартаж нас барсан иргэний ар гэрт нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх ёстой гэв

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор өгөхийг шаардаж, шүүхэд өгч байгаа талаараа хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийв. 

Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг:

-Өнөөдөр морь цагт Засгийн газарт гомдлоо хүргүүлнэ. Угаарын хийгээр 17300 хүн угаартсанаас 743 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйж, нас барсан иргэний ар гэр тус бүрд нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор шаардаж байна. 

Мөн гадны дотоод агаарын чанарын шаардлага, бохирдлын хүлцэх дээд хэмжээг тогтоосон стандартыг батлуулах, сайжруулсан түлш түүний орц найрлага барьцуулагч химийн бодист тавигдах стандарт, угаарын хийн архаг хордлого эмчлэх үндэсний стандартуудыг тус бүр олон улсын стандартад нийцүүлэн 2025 тавдугаар сарын 1-ний дотор боловсруулж долдугаар сарын 1-ний дотор батлах шаардлага хүргүүлж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.