Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж:
-Нийтдээ 13847 төлөвлөгөөт хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийгдэнэ. 13847 объект эрсдэлийн ангиллаар өндөр эрсдэлтэй, дунд эрсдэлтэй гэж ангилагдсан байна. 2023-2024 онуудад хяналт шалгалтын давхардал 50 хувь давсан байна. Энэ нь иргэд аж ахуй нэгжүүдэд ихээхэн дарамт болж байсан. Харин одоо Хяналт үнэлгээний үндэсний хороо энэ асуудлуудыг нэгтгэн төлөвлөгөөт үндсэн шалгалтыг хийж хэрэгжүүлнэ. Хуульд зааснаар үндсэн дөрвөн процессын хяналт шалгалт байна. Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийнх гэж байгаа. Аж ахуй нэгж, бизнес эрхлэгч та бүхэн дээр давхардан очиж байгаа хяналт шалгалтыг байгаа бол манай хороо болон 1111 төвд мэдээлэх боломжтой.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:
-Цахилгааны үнийг нэмэхдээ олон нийтэд мэдээллэхээсээ эхлээд олон зөрчилтэй зүйл гарсан. Манай газраас шалгалт хийгээд үзэхэд эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Мөн тухайн айл ямар тоолуур хэрэглэж байгаагаасаа шалтгаалаад ялгамжтай бодогдож байгаа. Ерөнхий сайдын зүгээс дахиад судалгаа хийх ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн.
Эрчим хүчний үйлдвэр буюу цахилгаан станц барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд олон. Гэвч станцаа барихгүй байна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд бүгд барьсан бол 1623 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байхаар байж. Гэтэл 2024 онд 841 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Жилд бүр эрчим хүчний хэрэглээ 10-12 хувиар нэмэгддэг. Гэтэл нөгөө талд нь эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь барих байгаагаас гадна зөвшөөрөл авах гэж 4-6 жил хөөцөлддөг юм байна. 4-6 жил гэдгийг сонсоод гайхаж байгаа байх. Ийм байхад энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхгүй. Тиймээс энэ хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Зөвшөөрөл авахад яагаад ингэж их хугацаа зарцуулдгийг судалж Засгийн газарт танилцуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.