XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн өнгө, онцлох засал, номын талаар Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.
Харш жилтэй улсууд байна. Их харш, бага харш гэж хоёр янзын засал байдаг. Гахай жилтэй улсууд их харшийн засал хийлгэх ёстой. Мөн дээрээс нь бар, бич жилтэй хүмүүс бага харшийн засал хийлгэх хэрэгтэй. Ийм улсууд харш жилийнхээ заслыг хийлгэнэ.
Гахай жилтэй улсууд нь 2007, 1995, 1983, 1971, 1959, 1947, 1935 онд төрсөн, гахай жилтэй улсууд нь харш жилийнхээ заслыг хийлгэх хэрэгтэй.
Мөн дээрээс нь бар, бич жилтэй улсууд гэхээр 2022 оны бар, 2016 оны бич, 2010 оны бар, 2004 оны бич, 1998 оны бар, 1992 бич, 1986 оны бар, 1980 оны бич, 1974 оны бар, 1968 оны бич, 1962 оны бар, 1956 оны бич, 1950 оны бар, 1944 бич, 1938 оны бар, 1932 оны бич, 1926 оны бар 100 настай хүн байгаа. 100 нас хүртэлх ийм улсууд бол бага харш жилийнхээ заслыг хийлгэх хэрэгтэй.
Мэнгэ голлоно гэж ярьдаг. Энэ жилийн хувьд хоёр хар мэнгэтэй жил. Хоёр хар мэнгэ бол жаахан гарц гардаг. Ялангуяа хоёр хар мэнгэтэй улсууд гарц гарах талын юм их байдаг. Иймд даллага сайн авхуулах. Жилийн хувьд тийм байгаа шүү. Тэгэхлээр энэ дээр 10 нас хүрч байгаа, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 настай хүмүүс хоёр хар мэнгэ голлосон учраас хоёр хар мэнгэний засал хийлгэнэ.
Дээрээс нь ивээл жил гэж байдаг. Энэ жил үхэр, тахиа жилтэй улсуудын ивээл жил нь гарч байгаа. Ивээл жилийн засал гэж байдаг. Ивээл жил дээр хүний хийморь жаахан доройтдог. Ивээл гээд бүх юм нь сайхан байдаггүй. Ивээл жилийнхэн хийморийн сан, жанцан зэмү бүнжин, дарцаг хийсгээд хийморь энэ тэрээ тэтгэж байх юм бол ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байх учиртай. Тиймээс хийморийн сан уншуулж байх хэрэгтэй.
Энэ жилийн хувьд 1993 оны тахиа жилтэй улсууд 33-ны мөчлөг гэдэг засал хийлгэж байгаа. Тэр заслыг хийлгэх хэрэгтэй. 33-ны мөчлөг дээр суудлын гүймэг таардаг. Суудлын гүймгээ хийлгэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.