СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл нуурт осолдсон хоёр иргэний цогцсыг гаргав

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
15 цагийн өмнө

Хөвсгөл нуурт живсэн “Соната-6” автомашин бол хоёр иргэний цогцсыг 10-200 метрээс татаж гаргажээ. 

Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харьяат хоёр иргэний цогцсыг эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.

Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийэ Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ттт
13 цагийн өмнө
116.206.83.106

Яахаараа аминдаа хайргүй гэнэн байдаг юм бэ.ямарч хүн энэ дулаахан жил тэр тусмаа энэ жил том мөрний хөлдөхгүй гэдгийг мэдэхгүй гэж үү.хайран амь нас

Зочин
10 цагийн өмнө
116.206.83.106

Ум ма ни бад мэ хум

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.