Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байгаа аж.
“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үйл ажиллагаа болно.
-Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох
-Морь, тэмээ унах
-Нум сум харвах
-Алтыбакан казак үндэсний савлуур
-Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.
-Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх
-Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах
-360 камераар зураг даруулах боломжтой.
Мөн “Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.
-Монгол анч тайга нохойны үзүүлбэр
-Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
-“Бүргэдээр ан бариулах тэмцээн"
-Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
-Казах үндэсний тоглоом
-Kөкбар-тулам булаалдах,
-Газраас зоос шүүрэх тэмцээн болно.
Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.