“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөөг хүртэл хадгалагдаж иржээ.
Монгол Улс уг уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.
Бүргэдийн баяраар олон тэмцээн, уралдаан, сонирхолтой үзүүлбэр, үйлчилгээг зохион байгуулж байна. Тухайлбал, үндэсний хувцсаараа гоёсон бүргэдчид гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаж үзүүлбэр үзүүллээ. Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинг мөн шалгаруулдаг уламжлалтай. Казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ болон казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.
“Бүргэдийн баяр-2025” наадмаар та дараах үйл ажиллагаанд оролцоорой.
Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох
Морь, тэмээ унах
Нум сум харвах
Алтыбакан казак үндэсний савлуур
Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.
Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх
Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах
360 камераар зураг даруулаарай.
“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.
Монгол анч тайга нохойны үзүүлбэр
Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
“Бүргэдээр ан бариулах тэмцээн"
Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
Казак үндэсний тоглоом
Kөкбар-тулам булаалдах,
Газраас зоос шүүрэх тэмцээнийг үзэж сонирхоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.