СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нутгийн зарим хэсгээр цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна. 

 2025 оны 03-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

     цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эхээр -3…+2 градус, Хангайн нурууны өвөр, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +4...+6 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -9 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.