СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-03-07

Бодлогын хүүг нэмж 12 хувьд хүргэжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Сүүлийн саруудад инфляц эрчимжин 9.6 хувьд хүрч Төв банкны зорилтот түвшнээс давсан тул бодлогын хүүг өсгөхөд хүргэжээ. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байна. Иймд

Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлжээ. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна. Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, гадаад суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй боллоо. Түүнчлэн гангийн эрэлтийн талаарх хүлээлтээс шалтгаалан

Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнТэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоожээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ийм лалруудтай төв банктай улсад хөгжил байх уу
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хахаха энэ байшинд ажиллаж байгаа сданууд өөр юу хийдийх боо өөрсдөдөө 1-3 хувийн хүүтэй зээл өгч тэрийгээ банк бусаар дамжуулан мөнгө угаадаг дандаа л хэн нэгний арын хаалганыхан хийдэг ажил нь үр дүнгүй авдаг цалин төсвөөс урамшуулалыг хэдэн 100 саяар. Ямар ч үр дүнгүй баахан арын хаалганы лалрууд төсвийн мөнгө гудраастай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.