СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын ажил хийгдэнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Энэ онд инженерийн шугам сүлжээг 21 байршилд шинээр угсарч, 143 байршилд өргөтгөж шинэчилнэ. Нийслэлийн хэмжээнд 2025 онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажлыг гүйцэтгэнэ.Үүнээс инженерийн шугам сүлжээний 164 ажил хийгдэхээс 21 байршилд нь шинээр угсралтын ажил хийх юм.

Мөн авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийх юм. Тухайлбал, дулааны шугам 13 км, үүнээс гол шугам 8.7 км байна. Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км, цэвэр усны шугам 1.1 км, бохир усны шугам 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км шугам сүлжээг долоон байршилд, үерийн хамгаалалтын 8 км далан сувгийг шинээр барина.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрбээр “2008 оноос хойш Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл бохир усны “Туул-1” коллекторийг 30 км газарт барихаар төлөвлөсөн. Уг шугамын ажил санхүүжилтгүйн улмаас олон жил саатсан байсныг нийслэлийн удирдлагаас анхаарч, 10 гаруй км-т бохир усны коллектор барина. Мөн дулаан хангамжийн гол шугам сүлжээ төрийн өмчийн мэдэлд байдаг. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ жил Тиймээс засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна. Бид ирэх дөрөвдүгээр сард инженерийн шугам сүлжээний ажлуудаа эхлүүлнэ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.