Нийслэлийн Баянзүрх дүүрэг "Дүнжингарав"-ын ослын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.06/ товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны гэх хэргийн шүүх хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аж.
Эргэн сануулахад, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтэд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт холбогдуулж “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцоод байсан юм. Тус хэргийг шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.
Гал түймрийн улмаас онцгой байдлын албаны гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, таван иргэн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоод байгаа юм.
Дээрх хоёр хүнд
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.