Канад Улсын Торонто хотноо болж буй Олон улсын эрдэс баялаг хайгуул, олборлолтын чуулга уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой улс орнуудын засгийн газрын гишүүд, уул уурхайн компаниудын төлөөлөл, хөрөнгө оруулагчидтай тусгайлан уулзалт хийлээ.
Тухайлбал Бүгд найрамдах Казакстан улсын Аж үйлдвэр, барилгын дэд сайд Иран Шархан, Перу улсын Эрчим хүч, уул уурхайн сайд Х.Монтеро, Канадын уул уурхайн ассоциацийн дэд ерөнхийлөгч Бен Чалмерс нартай тусгайлан уулзалт хийлээ.
Уулзалтаар сайд Ц.Туваан уул уурхайн салбарт баримталж буй Монгол Улсын засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулав.
Үүний зэрэгцээ түр хугацаанд зогсоогоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй болгоод байгаагаа энэ үеэр танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас геологийн судалгааны ажил, эрдэс баялгийн нөөцийг тогтоох, орд газруудыг шинээр нээн илрүүлэх ажлыг гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран хэрэгжүүлэх, урт хугацааны хөгжлийн бодлого баримтлан ажиллаж буй гэдгийг онцлов.
Уулзсан улс орнуудын төлөөлөл уул уурхайн салбарт Монгол Улстай шинэ харилцаа тогтоох, өмнөх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, уул уурхайн салбарын туршлага, боломжоо хуваалцах, ялангуяа Монгол Улсын геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
Цаашид критикал ашигт малтмал, цэвэр эрчим хүч, аж үйлдвэр, ногоон технологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хахаха энэ туваан лалар харваас дайсан хужаагын эрлийз энэ хүн өдий хүртэл насандаа Монголд хэрэгтэй юуг хийж бүтээв?
Ойрын 40 жилдээ больчооч дээ. ямар хэцүү юм бэ. ухахгүйгээр амьдарч чадахгүй байна уу. уулыг тал талыг там болгож байна ш дээ
yes