СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-03-04

Допингийн шинжилгээний хариу дөрөв хоногт иржээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар хийгдсэн допингийн шинжилгээний хариу дөрөв хоногт иржээ.

Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан "Таравлин" хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр /тэмцээний үеийн!/ 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авчээ. 

Шинжилгээг сумын заан цолтон болон залуу 668 бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс сонгож авсан аж.

12 бөхийн шинжилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д илгээсэн бөгөөд хариу нь 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 19:35 цагт иржээ.

Сорьц тээвэрлэсэн нислэгийн хуваариас шалтгаалан дөрөв хоногийн дотор Монголын үндэсний бөхийн холбоо ба Допингийн эсрэг үндэсний байгуулагад ирсэн байна. 

МҮБХ-ны санаачлагаар тэмцээний үеийн допингийн шинжилгээг цаашид тогтмол авахаар төлөвлөн хамтран ажиллаж байна хэмээн Допингийн эсрэг үндэсний байгуулагаас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.