"Эрдэнэс Тавантолгой" ХК биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 125 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.4 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 17 багц буюу 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 114.4 ам.долларт хэлцэл хийгджээ.
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 125 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.4 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92%-ийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.