СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-28

Зурхайч лам Ч.Очирбат: Шинийн хоёрондоо мөрөө гаргана, нэгэнгүй учраас мөр гаргахгүй гэсэн ойлголт байхгүй

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
6 цагийн өмнө

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн өнгө, онцлох засал, номын талаар Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

Зурхайч лам Ч.Очирбат: 

-"Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой  Төгс буянтын зурхайгаар хаврын эхэн сар яв цав таарч байна. Могой жилд хүн зонд ээлтэй, малд тааруу байх жил гарч байгаа.

Манай орон бол эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай. Дээрээс нь сарны явдлыг нарны явдалтай тааруулдгаараа маш их онцлогтой. Тооцоолол бол онцлог гардаг. Төгсбуянтын зурхайгаар маш нарийвчлалтай. Тэр тооцсоноор яаж байна гэхээр одоогийн од эрхсийн тооцоолол, гариг эрхэс, одон орны нарийн микроскопоор харж байгаа нарийн тооцоолол байна шүү дээ. Үүнтэй яв цав таарч байгаагаараа маш их онцлог байхгүй юу.

Тэгэхээр сарны тоолол, билгийн тооллоор ингэж тооцож, Төгсбуянтын зурхай жилийн  өнгөө гаргаж тааруулдаг. Дөрвөн улиралд тааруулдаг. Энэ жил бол маш сайн таарч байгаа. Өвлийн хахир хатуу хоёрдугаар сар өнгөрлөө. Энэ үеийг дагаад хаврын урин дулаан үе гарч байгаа. Байгаль дэлхий талаасаа ийм юм.

Нөгөө талаасаа хүний хувьд бол урдах жилээ үдээд дараа жил гарч хүний нас солигдож байна. Цагаан сараар нэг нас нэмэгддэг. Тэгэхээр ийм баяр. Нэг нас нэмсний баяр болж байгаа юм. Тэгэхлээр шинийн нэгэн болохоор бүгдээрээ л нэг нас нэмсний баяр хийж, цагаан сараар ах дүү хамаатан садан, ойр дотнын улсуудтайгаа золгодог.

Зүг чиг гаргахдаа жилийн эхэнд, эхний өдөр ирэх жилийнхээ сайн сайхан юмыг бодоод хийморь лундааныхаа зүг рүү гарч, хийморьтой цог золбоотой байхыг билэгддэг. Төмөр дээр суусан бол төмрийнхөө цээрийг хорлолынхоо зүгт гаргаад өөрийн буян хишгийнхээ зүгээс билэгдэж орж ирдэг. Тэгэхээр гуравдугаар сарын 1 шинийн хоёрон гэж байгаа учраас өглөө бүгд л жил яаж гардаг уу тэрийгээрээ гаргаад явна шүү дээ. Цэвэр ёс заншлын юм. Түүнээс та нар мөрөө гаргаж болохгүй гэсэн юм бол байхгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.