СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-28

🔴LIVE: Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэргүүн Ё.Цэцэгээ Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 цагийн өмнө

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэргүүн Ё.Цэцэгээ Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ. Түүнээс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.  

Үйлчилгээний гавьяат ажилтан Ё.Цэцэгээ: 

-Би Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 30 гаруй жил ажилласан. Одоо ч ахмадуудынхаа төлөө ажиллаад явж байгаа. Олон нийтийн байгууллагад 36 жил ажилласан байна. Эмэгтэйчүүдийнхээ төлөө ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасанд маш их баярлаж байна. Төрийн сүлд минь монголын эмэгтэйчүүдийг ивээлдээ авахын ерөөл дэвшүүлье. 

Аав, ээж, хайртай ханьдаа болон хамтдаа зүтгэсэн Өвөрхангай аймгийнхаа мянга, мянган ээжүүдэд баярлалаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.