СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-27

Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулан өгөв. Төрийн дээд одон медалийг дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэлээ.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа шилдэг нь байж, олон жил үр бүтээлтэй ажиллан эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулан өглөө. 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Н.Даваасүрэн, Г.Дашдулам, Т.Цэнд-Аюуш нар, “Алтангадас” одонгоор П. Алтансувд, Б. Байгалмаа, Ц.Батбаатар, Ш.Оюун, Л.Ганхуяг, Э.Мандалмаа, С.Пунцагхорлоо, Ч.Эрхэмбаяр, Х.Баярмаа, З.Бямбацэрэн, Ч.Баасанбаяр нар, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Г.Эрдэнэчимэг, С.Тамираа, Ж.Ганчимэг, С.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар А.Амаржаргал, Д.Цэндсүрэн нар тус тус шагнагджээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.