Бокс олимпын наадмаас хасагдах эрсдэлээс гарлаа

Сурталчилгаа
Бокс олимпын наадмаас хасагдах эрсдэлээс гарлаа

Олон улсын олимпын хорооноос боксын спортыг олимпын наадмын үндсэн төрлөөс хасахаа мэдэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байсан билээ. 

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) засаглалын ил тод бус байдал, шударга бус шүүлт, авлигал зэргээс шалтгаалж тус холбоог олимпын наадмын боксын төрлийг зохион байгуулахад оролцуулахгүй байсан юм. Улмаар боксын спортыг олимпын наадмаас хасах хүртэл арга хэмжээг авахад хүрээд байхтай зэрэгцэн шинэ тутам байгуулагдсан дэлхийн боксын холбоо (World Boxing) үйл ажиллагаагаа идэвхжүүлэн олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн байна.

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар (хоёрдугаар сарын 26-ны өдөр) тодорхой шалгуурыг хангасан үндэслэлээр дэлхийн боксын холбоо (World Boxing) туршилтын хугацаанд түр хүлээн зөвшөөрснөө мэдэгдлээ. 

Дэлхийн боксын холбоо (World Boxing) нь эгнээндээ 78 орныг нэгтгэсэн (эдгээрийн дунд монголын боксын холбоо багтаж буй), Парис 2024 олимпын наадамд оролцсон боксчдын 62 хувь, медаль хүртсэн боксчдын 58 хувь нь Дэлхийн боксын холбооны (World Boxing) гишүүн үндэсний холбоонд харьяалагддаг болохыг нотлох баримтаар хангасан зэрэг нь олон улсын олимпын хорооны анхаарлыг татсан байна. 

Ийнхүү боксын спорт нь олимпын наадмаас хасагдах эрсдэлээс аврагдах эхлэл тавигдаж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0