СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
14 цагийн өмнө

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашлагуудыг буулгах, орц, гарц хааж байршуулсан вагончик, микро автобус зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны хоёр талд байрлуулсан гаршуудыг өнөөдөр буулган, газар чөлөөлж байгаа юм. Тус чөлөөлсөн талбайд иргэдийн амрах талбай, ногоон байгууламж барина. Мөн тус дүүргийн 16 дугаар хороонд орц, гарц хааж байршуулсан байсан вагончик болон микро автобусыг нүүлгэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.