СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-27

Сар шинийн баярын өдрүүдээр 5416 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр /2025.02.27/ мэдээлэл хийв. 

НХЖХОНАБХА-ын ОНАБХХ-ийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа:

-Сар шинийн амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд .

Тодруулбал, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын эргүүл, хяналтыг зохион байгуулах, шинийн хоёрны өглөөний нар харахтай холбоотойгоор өндөрлөг цэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлыг хангасан. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн үүнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллага мөн ажиллаад эхэлсэн. Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна. Мөн шинийн хоёрны өглөө нар харах нийт 250 орчим өндөрлөг цэг бий. Энэ бүгдэд хүрч ажиллахаар бэлтгэлээ хангасан.

Түүнчлэн . Ингэхдээ үндсэн хуваарьт томилгоотой алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр ажиллаж, иргэд олон нийтийн аюулгүй байдлын хангана.

ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун:

-Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд

Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Өөрөөр хэлбэл баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.