Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан удам зүй, дархлал судлал, молекул биологи судлалыг хөгжүүлэх, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, сурган дадлагажуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдоржид Ардын багш цол хүртээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нүдээ олсон шагнал байна. Олон олон судалгаа хийж, бүтээл туурвисан удам зүйн шинжлэх ухааны хөгжилд том нээлт хийсэн эрдэмтэн хүн дээ. Эрхэм багш тандаа баяр хүргэж аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.