СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-27

🔴 О.Гэрэлсүх: Туурга тусгаар монгол улсынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдсэндээ итгэж чадахгүй нь

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
15 цагийн өмнө

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Тэдний нэг нь УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх юм. Тэрбээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэнийхээ дараа сэтгэгдлээ хуваалцлаа.

МУГЖ О.Гэрэлсүх: 

-1987 онд 14 настай байхдаа “Амьдралын нахиа” МУСК-нд тоглож жүжигчин болох гараагаа эхлүүлж, 40 шахам жил энэ салбартаа үнэнчээр зүтгэлээ. Өнөөдөр өглөө эрт босч аавынхаа хөрөгт мөргөөд гарч ирсэн. Миний аав Отгон бол Туваа-Урианхай гаралтай Баян-Өлгий аймгийн уугуул хүн юм. Энэ өдөр аавыгаа хамгийн их үгүйлэн саналаа. Төр түмнээсээ ийм том цолыг хүртэнэ гэж бодож явсангүй. Туурга тусгаар МУ-ынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдэж, МУГЖ цол хүртсэндээ туйлын их баяртай байна хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 цагийн өмнө
116.206.83.106

Баяр хүргэе!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.