XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын шигшээ баг болон "Хасын хүлгүүд" багийн тамирчин Б.Билгүүнд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ. Тэрбээр ийнхүү тоглож байх хугацаандаа Гавьяат тамирчин болж буй анхны тамирчин болж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Билгүүн:
-Нэр хүндтэй шагналаар шагнагдсандаа маш их баяртай байна. Энэ их хүндэтгэлийг цаашид дааж явах вэ гэдэг дээрээ санаа их зовж байна.
Сагсан бөмбөгөөр хичээллээд 20 гаруй жил болж байна. Сагсан бөмбөгийн лигт 2006 онд орж байсан 19 жилийн хугацаанд тоглож байна. Монгол Улсын сагсан бөмбөг үүсэж хөгжөөд 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд таван гавьяат дасгалжуулагч төрөн гарсан юм билээ. Яг тоглогчоор авч байгаа гурав дахь тамирчнаар нэрлэгдэж байна. Шагнал авах мөчид найз Т.Санчир маань их бодогдсон. Удахгүй найз минь авна гэдэгт итгэж байна.
Үргэлж намайг дэмждэг гэр бүлийнхэндээ багийнхандаа, шигшээ багийн хамт олондоо баярлалаа. Багш дасгалжуулагчдадаа баярлалаа. Арван жилийн багш нартаа баярлалаа. Та бүхний тус дэм хичээл зүтгэлээр өнөөдрийн энэ шагналыг хүртэж байна. Дэмжигчид, хөрөнгө оруулагч та бүхэнд баярлаж талархаж байгаа хэлэхийг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.