Улаанбурхан өвчний дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус чиглэлийн зорчигчид болох сэжигтэй тохиолдол нь Монгол-Оросын 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй байна.
Иймд тус сургуулийн багш, сурагч, ажилчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд 08:30-17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.