СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн өчигдөр хэлэлцлээ.

Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Тус аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон эд байсан. БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” гэдэг компани Монголд оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан, удирдлагад нь давуу байдал олгосон хэрэгт шалгаж буй талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцээд шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нарыг цагаатгасан юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болголоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.