СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий барилгын ажилчин нь угаартжээ

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
18 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгын ажилчин нь угаартсан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний 17.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Тус дүүргийн нутагт “Хурд хүнс” ХХК-ийн барьж буй барилга дотор ажилчин нь гал түлээд угаартсан аж.

“Хурд хүнс” ХХК-ийн захиалгаар бариулж буй барилгад өдгөө ч цутгалтын ажил хийж байгаа бөгөөд түүнийгээ хөлдөөхгүйн тулд төмөр торхонд сайжруулсан шахмал түлш ашиглан гал түлснээс ийнхүү ажилчин А нь угаарын хийд хордсон байж. Дуудлагын дагуу очсон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч тухайн ажилчинд үзлэг хийж, зөвлөгөө өгөөд, хамт ажиллагсдад нь үлдээж явсан гэнэ.

“Хурд хүнс” ХХК-ийн хувьд гадаад худалдаа, улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн улсын бүртгэлд бүртгүүлсэн, эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Түүний үүсгэн байгуулсан эл аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлаар Д.Энхгэрэл ажилладаг юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Шуналын тулам! УБ ПАЛАС-ын газрын авилгаар авч удахгүй нурааж бетонон ширэнгэ болгох гэж бна!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.